ЭХЭМҮТ-ийн эмч нар Монголд анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Зүрхний катетер ангиографийн баг Монгол Улсад анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэснийг ЭМЯ мэдээлжээ. Тодруулбал, таван эмч, хоёр сувилагч, нэг техникчээс бүрдсэн тус баг энэ сарын 6-7–нд Бүгд Найрамдах Индонез улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг болох Ховдол хоорондын таславчийн цоорхойг “окклюдер”-аар хаах судсан дотуурх мэс заслыг дөрвөн хүүхдэд амжилттай хийсэн байна.

Ийнхүү дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэвтрүүлж эхлээд хоёр жил болж буй энэхүү шинэ технологийг ЭХЭМҮТ-ийн хамт олон нэвтрүүлж, анхны мэс заслаа амжилттай гүйцэтгэжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …