Венецийн кино наадам өнгөрсөн долоо хоногт 76 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Кино наадмын үеэр алдарт жүжигчин Жони Деффийн продюсероор нь ажилласан “Waiting for barbarians” киног анх удаа үзэгчдийн хүртээл болгожээ.
Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд дүр бүтээснийг бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл тус киноны гол дүрд Жони Депптэй хамт жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг тогложээ.
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders” зэрэг Холливудын томоохон кинонуудад дүрээ мөнхлөөд амжсан юм. Б. Ганчимэгийн хувьд кинонд тоглохоос гадна “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлийн зураг авалтад оролцож загварын ертөнцөд ч өөрийн орон зайгаа бий болгожээ.