“Nokia” компани анхныхаа таблетаа танилцууллаа

3“Microsoft” корпораци Финландын гар утас үйлдвэрлэгч “Nokia” компанийг худалдан авсанаасаа хойш  анхны бүтээл болох “Lumia 2520” таблет, “Lumia 1520” загварын ухаалаг гар утсаа худалдаанд гаргах гэж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Таблетын хувьд 25 см урт дэлгэцтэй , “Windows RT 8.1” үйлдлийн систем, 4G LTE, 2.2 герцийн куадкор процессор, 6.7 мегапиксель камертай байх ба 499 ам.долларын үнээр худалдаалах аж. Харин 15 см урттай, 20 мегапиксель камертай “Lumia 1520” ухаалаг гар утсыг 749 ам.доллараар зах зээлд гаргахаар болжээ.

Шинэ таблет болон ухаалаг гар утасны камерын хүчин чадал маш өндөр бөгөөд камерыг “Nokia”-гаас автоматаар сэргээгдэж, шинэчлэгдэх юм байна. Мөн гар утасны урт байгаа шалтгаан нь гар утасны гол зах зээлийг Хойд Америкт хийх гэж байгаатай холбоотой аж. Учир нь хойд африкчууд том дэлгэцэнд дуртай болох нь судалгааны үндсэнд тогтоогдсон байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …