Улаанбаатарт 13 хэм дулаан

images (2) Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, ус судлалын харуул Сэлбэ-Санзай, Сөгнөгөр-Сөгнөгөр, Хэрлэн-Мөнгөнморьт, Хэрлэн-Багануур орчмоор үерийн түвшинг 20-30 см даван үерлэж байна. 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин хоногтоо 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40 см давна. Иймд эдгээр голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун өмнөд хэсгээр багавтар, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурна шуурна. Нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Алтайн өвөр говиор 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …