“Царцаа Намжил” жүжиг “Байкалский Талисман” наадмаас үзэгчдийн таашаал хүртсэн жүжгээр шалгарлаа

Улсын Драмын Эрдмийн театрын 15 уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүн Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит Драмын театраас зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн жүжгийн “Байкалский Талисман” анхдугаар наадамд “Царцаа Намжил” хүүхдийн жүжгээр амжилттай оролцоод ирлээ.

Харилцан туршлага солилцох зорилготой тус наадамд таван улсын есөн театрын 10 жүжиг оролцлоо. Уралдаант наадам биш хэдий ч үзэгчдээс санал асуулга авч оноогоор дүгнэн нэг жүжигт наадмын билэг тэмдэг Талисманыг өгсөн юм. Ийнхүү Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг оросын үзэгч багачуудаас өндөр үнэлгээ авч, үзэгчдийн таашаал хүртсэн жүжгээр шалгарсан байна.

Улсын Драмын Эрдмийн театрын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …