Монголын хамтлаг, дуучдын бүтээлийг Өвөр Монголчууд албан ёсны эрхтэйгээр хүлээн авах боломжтой боллоо

Ɵвɵр Монголын “Эзэн софт” компани болон “Монгол контент” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулан, Монголын хамтлаг дуучдын бүтээлийг албан ёсны эрхтэйгээр Өвөр Монголын “ЭГШИГ” хɵгжмийн стриминг үйлчилгээнд нийлүүлэхээр болсон билээ.

Монголын хамтлаг дуучид, уран бүтээлч, эрх эзэмшигч тус бүртэй гэрээ байгуулж, бүтээлийг нь чанарын шаардлагын дагуу “Эзэн софт” компанид хүлээлгэн өгөхөөр шаргуу ажилласаар байна.

Ингээд ирэх сараас эхлэн Монголын дуу хөгжмийн бүтээлүүд “Эгшиг” аппликэйшнээр дамжин Өвөр Монголын ард түмний сонорыг мялаахад бэлэн болоод байна. Тодруулбал, Харанга, Хурд, Никитон хамтлаг, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран зэрэг гэрээ байгуулсан 100 гаруй хамтлаг, дуучдын бүтээл албан ёсны зохиогчийн эрхтэйгээр нийлүүлэгдэж эхлэх юм.

Ийнхүү Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр орны нөхөрсөг найрамдалт харилцааг урлагаар дамжуулан ахиулахаар “Эзэн софт”, “Монгол контент”  компаниуд хамтран ажиллаж байна.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …