“Эрэл”-ийн Б .Эрдэнэбатыг яллагдагчаар татлаа

“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Б.Эрдэнэбатыг Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан. Дээрх зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасны дагуу өнгөрөгч долоо хоногт Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ.

 

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …