700 сая төгрөгийн алт хилээр гаргахыг завджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас есдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний алт Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо.

Тодруулбал, мөн өдрийн 12:00 цагийн орчимд иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг, 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь алба хаагчид илрүүлэн, алтыг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хэрэг гарсан өдрийн Монголбанкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй болж байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан хэмээн албаныхан мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …