Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны 103 насны ой тохиож байна

БНМАУ-ын Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Дөрвөд далай хан аймгийн зоригт хан хошууны Тугтан овог өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаагийн 11 хүүхдийн тав дахь хүүхэд болон мэндэлжээ.

 

эрээр Эрхүүгийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшиж ирээд Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан байна. Харин 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь огцруулсан. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москва хотноо бараг гэрийн хорионд амьдарч байсан бөгөөд Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Түүнийг 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатар хотноо авчирч, Алтан өлгийд оршуулах үеэр түүний гэргий А.Филатовагаас монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байсан гэдэг.

Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотноо Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгож 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг түүний нэрэмжит болгох шийдвэр гаргаж байжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …