Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ аваргад МҮБХ-ны тамгыг хүлээлгэж өгчээ

Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавьсан талаараа “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай байсан билээ. Тэгвэл “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өчигдөр /2019.09.17/ Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, тамгыг гардуулж өгчээ.

Гацуурт” компанийн захирал Л.Чинбат тамгаа хүлээлгэж өгөхдөө “Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэсэн байна.

https://www.facebook.com/lchinbat/videos/731696877271590/

 

Санал болгох мэдээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд …