Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид ААШТ-д оролцож байна

Азийн 16 хүртэлх насны АШТ-ний  урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд  БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж байна. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд”  баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 09-р сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.

Манай Өсвөрийн шигшээ баг энэ 9  сарын 14-ний өдөр Макаогийн багтай тоглож 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв. Харин 9 сарын 16-ны өдөр Австралийн хүчтэй багтай тоглож 2:1 харьцаагаар, 9 сарын 18-ны өдөр талбайн эзэн Вьетнамын багт 7:0 харьцаатай хожигдол хүлээв. Одоо 9 дүгээр сарын 22-ны өдөр Зүүн Тиморын багтай  тоглоно.

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.

 

Санал болгох мэдээ

Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24/ ээлжит хуралдаанаар Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны …