Г.Лхагвадорж: Улс төрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

Zaluu.com сайт нь улс төрчдийн рейтингийг тогтоох зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг цахим хэлбэрээр сонгуулийн өмнөх жил уламжлал болгон явуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнөх “сунгаа” болох хамгийн том цахим санал асуулгыг тус сайт эхлүүлж буйтай нь холбогдуулан Zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал Г.Лхагвадоржоос зарим зүйлүүдийг тодрууллаа. 

Санал асуулга нь 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 11 дүгаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Уг санал асуулга нь хэрэглэгч, уншигчдийн тоогоор тэргүүлдэг Zaluu.com сайт дээр явж байгаа гэдгээрээ давуу талтай юм байна.

Өнгөрсөн удаагийн буюу 2016 оны сонгуулийн өмнө ZALUU.COM сайтаас явуулсан улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг тэргүүлсэн эрхмүүдийн 80 гаруй хувь нь УИХ болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулж иргэдийн итгэлийг хүлээсэн юм. Тиймээс хамгийн олон уншигчтай ZALUU.COM сайтын уншигчид, үзэгчдээс авсан уг санал асуулга нэлээдгүй ханатай, үнэн бодитой гардаг гэдгээрээ хэдийнээ танил болоод байгаа ажээ.

-Zaluu.com сайтаас энэ цаг үед рейтингээрээ тэргүүлж буй улс төрчдийг тодруулах зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгаа дахин явуулж эхэлжээ. Санал асуулгынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сайт “Таны сонгох 76” санал асуулгаа 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн олон нийтийн дунд нээлттэй байдлаар явуулж эхэллээ. Санал асуулга маань сонгуулийн өмнөх жил хийгдэж байгаа гэдгээрээ маш онцлогтой.  Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна.  Манай сайтаас 2016 оны сонгуулийн өмнөх хийж байсан санал асуулгын дүн тун бодитой гарсан байдаг. Zaluu.com сайтын өдрийн уншигчдийн тоо нь 150-200 мянга байдаг. Үүгээрээ манайх Монголд үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд дундаа тэргүүлэгч нь байж чаддаг. Тиймээс энэхүү судалгаа маань ард түмний дунд өнөөдөр хэн рейтинг өндөртэй байна вэ гэдгийг үнэн бодитойгоор сайт хэрэглэгчид буюу сонгогч олон нийтэд тулгуурлаж гаргана гэсэн үг. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд гадуур явагдаж буй судалгаанууд үнэн зөв байж чадаж байна уу гэх зэрэг олон асуултуудад хариулт болж чадна. ZALUU.COM сайтад хандаж иргэд маань саналаа өгөх боломжтой. Мөн албан ёсны сошиал хаягуудаараа дамжуулж иргэдийнхээ саналыг авна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …