Ч.Сайханбаяр: Өглөө, оройн ачаалалтай цагуудад нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2019.09.23/  боллоо.
Тус зөвлөгөөнөөр Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилж байна.

Аравдугаар сарын 1-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж, цагийн хуваарийг динамик байдлаар буюу өглөө, оройн ачаалалтай цагуудад ажиллах автобусны гаралтын тоог нэмэгдүүлэн 940 автобусыг үйлчилгээнд ажиллуулснаар хүлээгдлийн хугацааг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн Ч52 буюу ”3,4-р хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус 8 минут тутамд үйлчилнэ. Шинээр явах замналын дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулна” хэмээн танилцуулгадаа онцлон дурдав.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …