Хvvхэд дуртайдаа биш, амьдралын эрхээр хөдөлмөр эрхэлж байна

gol_0531 Маргааш Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг “Хvvхдийн баяр” гэдгээр нь манай балчир vрс андахгvй, бvр тэсэн ядан хvлээдэг баяр нь билээ.
Гэтэл энэ баярын өдрийг ч умартан ажил хөдөлмөр хийж ар гэрээ тэжээдэг маш олон хvvхэд бий. Тэдний нэг өдрийн амьдралыг сурвалжлахаар хамгийн тvрvvнд Сонгинохайрхан дvvргийн Нарангийн энгэрийн хогийн цэг дээр очсон юм.
Нарангийн энгэрийн хогийн цэгт өдөр бvр 160-180 орчим иргэн хог тvvж амьдралаа залгуулдаг байна.

Тэдний 40-60 орчим нь хvvхэд аж. Тэд ундааны сав, хөнгөн ца¬гаан, хайлш зэргийг голч¬лон цуглуулж ченжvvдэд ху¬далддаг. Харин ченжvvд нь цааш хятад ченжvvдэд худалддаг буюу Хятад улс руу экспортолдог.
Тэнд ажил¬лаж буй иргэд хамгийн багадаа өдөрт 10 кг хуванцар, зарим нь 60-70 кг хуванцар цуг­луулдаг. Тvvнийгээ 200 төг­рөгөөр худалддаг гэнэ.
Энд ажиллаж буй хvvхдvvд сургууль зарвсардсан, зарим нь сурч байгаа хэдий ч сурлагын хоцрогдол ихтэй байдаг. Хичээл завсардан нийгмийн амьдралаас тасарч буй эдгээр хvvхдэд “Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төв”-өөс албан бус боловсрол олгох vйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Биднийг очих vед энэ төвийн багш Т.Баттөмөр хvvхдvvдийг нэг дор цуглуулан хvvхдийн баярын талаар яриа өрнvvлж байв.
Хvvхэд бvр нэг л мөрөөдөл, сайн сайхан зvйлийг ярьдаг. Толгойтын Нарангийн энгэр дэх хогийн цэг дээр ажиллаж буй хvvхдvvд ч мөн адил алдартай дуучин болох, эмч, цагдаа гээд өөрийнхөө хvсч буй мөрөөдлийнхөө төлөө ярьж, бусад хvvхдvvдийн адил секц дугуйланд явах, сагс, хөл бөмбөгийн тал­байтай болохыг хvсдэг хэмээн инээж сууна.
Эцэг эхийн хайр халамж vзэж амжилгvй хvнд хөдөлмөрт нух­лагдаж буй бяцхан vрс гэр бvлийнхээ санхvvгийн хvндрэлийг ч ярихын зэрэгцээ “Хvний хөг­жил сан”-гаас олгож байсан 21 мянган төгрөгийг яагаад ол¬гохоо больчихсон юм бэ, зарим нь хvvхдийн мөнгөө авч чадахгvй байгаа талаар ч Хvvхэд, гэр бvл хөгжлийн төвийн ах эгч нартаа дуулгасан.
Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас саяхан мэдээлэл хийхдээ салбарын сайд нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ярьдаг боловч амьдралын гvнд нь орж чаддаггvй байж” хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл хvнд хөдөлмөр эрхэлж буй хvvхдvvдийг хөдөлмөрөөс чөлөөлөх талаар олонтоо ярьдаг ч өнөөдөр хог ухаж, томоохон зах худалдааны төвvvдээр худалдаа хийдэг, вагоны ачаа буулгадаг хvvхдvvдийн тоо буурахгvй, өдрөөс өдөрт нэмэгдсээр л байгааг төр засаг анхааралдаа авч vзэх цаг нь болжээ гэдгийг дуулгах нь зvйтэй байх.
Тэдгээр хvvхэд өөрийн дур­тайдаа хөдөлмөр эрхлээгvй. Ээж, ааваа алдсан бvтэн өнчин, эцэг нь өнгөрсөн, ээж нь шоронгийн хаалга татсан хvний хvvхдvvд өөрсдийн бяцхан ходоодоо хооллох гэж жижигхэн биенээсээ хэд дахин хvндэдсэн хөдөлмөр хийж байна.
Тэдний эрvvл мэндийн асуудал vнэхээр хvнд нөхцөлд байгаа нь ойлгомжтой. Хvмvvс “пvv, паа” гээд ойртдоггvй ялаа, батгана бужигнасан өмхий хогийн цэгээс ширхэг ундааны сав олох гэж нvдээ чилээн өдрийг өнгөрөөж буй тэдний дунд хоёр бөөр нь устчихсан, гуурсаар бие засдаг жаахан охин миний 20 мянган төгрөгийг өгөхөө больчихсон хэмээн нулимс бөмбөрvvлэн ярьж сууна.
Ээж аавтайгаа элэг бvтэн амьдарч буй хvvхдvvдийн хажууд хогийн цэг дээр ажиллаж буй хvvхдvvдэд инээдээр цалгих өдөр ховор тохиодог биз.
Харин Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиол¬дуулан Нийслэлийн Хvvхэд, гэр бvлийн хөгжлийн төвөөс тэдгээр хvvхдэд гарын бэлэг тарааж, сvv шиг цагаахан сэтгэлд нь баяр баясал бэлэглэсэн юм.
Хvvхдvvд бэлгээ авсаныхаа дараа байдгийнхаа баруун хаяа руу гэдэгчлэн нөгөө л хогийн цэг рvvгээ хөлөө дааж ядан алхаж байгаа харагдсан.

Ингээд энэхvv vйл ажиллагааг зохион байгуулагчдаас дараах тод­руулгыг авлаа.

Ажил хайгсдыг “Авахгvй” гэдэг vгээр урмыг нь битгий хугалаасай

-Хогийн цэг дээр ажиллаж байгаа хvvхдvvдийн аж амьдралтай танилцаж байгаад, эдгээр хvvхэд, тэдний ар гэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдрийн vйл ажиллагаанд хэдэн хvvхэд хамрагдав?
-Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нарангийн энгэр дэх хогийн цэг дээр ажиллаж буй айл өрхийн хvvхдvvдийн санаа бодлыг сонсох, мөн тэднийг баярлуулж гарын бэлэг гардуулж байгаа юм.
Энд байнгын хөдөлмөр эрхэлж буй бvртгэлтэй 56 хvvхэд байдаг. Дээрээс нь хичээл дуусаад зуны цагт хогийн цэг дээр ажиллах хvvхдийн тоо 100 хvрдэг талаар энд ажилладаг хvмvvс хэлж байна. Харин өвлийн улиралд 10 гаруй хvvхэд ажилладаг юм байна.
Хvvхдvvд өөрсдийнхөө мө¬рөөд­лийг ярьж байна, дуу дууллаа. Сонгинохайрхан дvvргийн хэм­жээнд 280 гаруй мянган хvн амтай. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй дvvрэг. Өнөөдөр 40-өөс дээш насныханд хийх ажил хомс байна. Тиймээс энэхvv хо¬гийн цэг дээр ирж ажиллан амьд¬ралаа залгуулдаг олон ир¬гэн байна. Тэдний нийгэмших асуудал нь хоцорч байгаа нь нууц биш. Манай Хvvхэд, гэр бvлийн хөгжлийн төвөөс орон нутгийн эдгээр иргэнийг нийгэмшvvлэх, шаардлагатай тусламж дэмж¬лэгийг хvргэх чиглэлээр vйл ажил¬лагаагаа явуулна.
-Цаашид эдгээр иргэнийг ний­гэмшvvлэх, хөгжvvлэх талаар төлөвлөгөө боловсруулсан уу?
-Мэдээж төлөвлөсөн ажил олон байгаа. Засгийн газар, Нийс­лэлийн Засаг даргын Тамгын газраас эдгээр хvvхдэд чиг­лэсэн vйл ажиллагаа, төсөл хөтөл­бөрийг хэрэгжvvлэхэд манай бай­гуул¬лагын vvрэг их байх болно.
Ер нь эдгээр иргэнийг нийгэм­шvvлэх vйл ажиллагаа явуулахад хvндрэлтэй зvйлvvд их гардаг. Адаглаад нэг сургалт зохион байгуулах гэхээр төсөв мөнгөний асуудал гарч ирдэг. Орон гэргvй, хөдөө орон нутгаас ирсэн бичиг баримтгvй иргэд олон.
Мөн шоронгоос суллагдаад ирж байгаа иргэдэд ч гэсэн хvнд нөхцөл угтдаг. Тэгэхээр хvvхдээ, өөрсдийгөө ийм байдалд оруулж байгаа нь эцэг эхчvvдээс ихээхэн шалтгаалж байна. Энэ иргэдэд хамгийн тvрvvнд мөнгө, бэлэн хувцас тараагаад байх биш. Нийгэмшvvлэх, юманд хандах хандлагыг нь өөрчлөх ажил хийх нь зvйтэй гэж бодож байна.
Сонгинохайрхан дvvргийн 24, 26, тавдугаар хорооны иргэд энд их ирдэг. Тэдэнд ажил олдохгvй учраас л эцсийн сонголт нь хогийн цэг болж таараад байна.
Тиймээс аж ахуйн нэгжийн удирдлагууд, залуучууддаа уриалахад иймэрхvv иргэдээ ажил хайгаад очиход нь “авахгvй” гэдэг ганц vгээр амыг нь таглаад буцаахгvй.
Vнэхээр боломж байдаг бол туршиж vзэх, ухамсрыг нь өөрчлөх хөгжvvлэх талаар анхаарч ажиллавал зvгээрсэн гэж хэлэх байна. Тэгэхгvйгээр ганцхан манай Хvvхэд, гэр бvл хөгжлийн төв ажиллаад vр дvнд хvрэхэд бэрх даваа.

Усанд оруулах газартай л болчихмоор байна

-Танай төвд сургалтад хам­рагдаж буй хvvхдvvдэд нэн шаардлагатай зvйл юу байна вэ?
-Хогийн цэг дээр ирж ажил¬ладаг 60 гаруй хvvхэд бий. Яг надад бvртгэлтэй, эцэг, эх ар гэрийнхэнтэй нь холбоотой ажилладаг 35 хvvхэд байна. Би эдгээр хvvхдэд сургалт явуулж байгаад албан бус боловсролын төвд хандаж, сургуульд хам­руулдаг юм.
Бидний хvсч байгаа зvйл бол энд ажиллаж байгаа хvvхдvvдийг долоо хоногт нэг удаа усанд оруулчихдаг, сард нэг удаа vсийг нь засуулдаг газартай болмоор байна. Энд ажиллаж байгаа хvvхдvvдэд тийм боломж нөхцөл байдаггvй юм.
Амьдралын нөхцөл маш хvнд байгаа гэдгийг надаар хэлvv¬лэлтгvй мэдэж байгаа байх. Энд аав ээжгvй, аав ээж байсан ч vр хvvхдэдээ анхаарал тавьдаггvй тул маш олон хvvхэд ирж байна. 17 настай ах нь гурван дvvгээ дагуулаад ирдэг.
-Та энд ажиллаад ямар хуга¬цаа өнгөрvvлэв?
-Би энд ирээд зургаан сар болж байна.
-Хvvхдvvдийг цуглуулахад хvндрэлтэй байсан уу?
-Хvvхдийн баяр болж байгаа учраас энд ажиллаж байгаа хvvх­дvvдийг баярлуулах гэсэн олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд олон байна. Өнөөдөр Дэлхийн зөн олон улсын байгууллагаас нэлээд хэ¬дэн хvvхдийг аваад явчихсан бай­на. Миний хувьд утсаар холбоо тогтоож, нэгнийг нь утсаар дуу­даад, зарим нэгийг нь хогийн цэг дээрээс нь очиж авлаа.

Хvvхдvvд өглөөнөөс vдэш хvртэл ажиллаж байна

-Хогийн цэг дээр ажил хөдөлмөр эрхэлж буй эдгээр хvvхэд жил бvр баяраа тэм­дэглэж чаддаггvй. Цаашлаад өөрс¬дийн эрхийн асуудлаа хол­богдох байгууллагуудад тавьж чаддаггvй?
-Нийслэлийн Хvvхэд, гэр бvл хөгжлийн газраас Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад олон vе шаттай vйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ.
Хvvхдvvддээ урлагийн тоглолт vзvvлээд, нэг удаагийн гарын бэлэг тараагаад өнгөрөх байдлаар биш, хvнд хөдөлмөр эрхэлж буй хvvхдvvд, хараа хяналтгvй, хорих ангид ял эдэлж байгаа хvvхдvvдийн аж байдалтай танилцах, тэд юу хvсч мөрөөдөж байгааг сонссон юм.
Хотын төвд аль нэг газарт уриад уулзахад маш их хvндрэл гарах учраас манайхаас зориуд энд ирж байна.
-Хvvхдvvдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонслоо. Тэднээс гарч буй саналаас хуваалцвал?
-Эдгээр хvvхэд өглөөнөөс vдшийн бvрий хvртэл хөдөлмөр эрхэлж байгаа ч бусад хvvхдийн нэгэн адил тоглож наадахыг хvсч байна. Урлаг, спортын секц дугуйланд явахыг хvсч байгаагаа ч хэллээ.
-Хvvхдэд нэг удаа бэлэг өгөөд, санал бодлыг нь сонсоод өнгөрөх биш. Эдгээр хvvхдийн ахуй амьдралыг өөрчлөх, нийгэмшvvлэх тал дээр ямар ажил хийх вэ?
-Өнөөдөр энэ газрыг зорьж манайхаас гадна нийслэлийн агентлагуудаас төлөөллvvд ирсэн. Тухайлбал нийслэлийн Эрvvл мэндийн газар, Боловсролын газар, Нийгмийн халамж vйлчилгээний газраас мэргэжилтнvvд ирсэн. Бид хамтарч юу хийвэл энэ асуудлыг эергээр шийдэж болох талаар тохиролцох гэж байна.
Хамгийн гол нь эдгээр хvvхдийг хөдөлмөрөөс хөндийрvvлэх, бvр болохгvй тохиолдолд зохистой хэлбэрт шилжvvлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хvvхэд хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд өөрсдийн нас хvйст тохирсон, цаг хугацааны хувьд тохирсон хөдөлмөр эрхлvvлэх хэлбэрт шилжvvлэх хэрэгтэй байна.
Хамгийн зохицуулалт юу вэ гэхээр Толгойт орон нутгийн хөгжлийн төвийг төрийн байгууллагууд нь тал талаас нь дэмжээд, ажил vйлчилгээг нь гэрээлээд эрчимтэй явуулах нь зvйтэй гэдгийг хэлэлцэх байх. Сонгинохайрхан дvvрэгт Хvvхэд, гэр бvлийн хөгжлийн төв байгуулагдсан. Энэхvv төв ч гэсэн хvvхдvvдийн өмнө тулгамдаж буй асуудал vйл ажиллагаагаа чиглvvлэн ажиллах болно.
Ийнхvv хvн төрөлхтний газар дээрх нар болсон алдрай бяцхан vрсийн нэгээхэн хэсэгт ажилласан өдрийн сурвалжилга маань дуусч, дараагийн газарт очихоор хvлгийн жолоогоо залсан юм.

Хvvхдийн хvvхэд байх эрхийг хэн олгох вэ

Бидний дараагийн очсон газар бол “Хvvхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-ын “Цоглог” төв байсан юм.
Монгол Улсад хvvхдийн хө¬дөлмөр эрхлэлт хэрээс хэтэрч байна гэж олон хvн ярьдаг. Хvvхдvvд бие бялдар болоод сэтгэл зvйн хувьд асар их дарамтад хөдөлмөр эрхэлдэг. Эрэгтэй хvvхдvvд нь хvнд ачаа байнга өргөснөөс нурууны яс муруйх, өсөлт удаашрах, бөөр нурууны болон дотор эрхтний хvнд өвчлөлд нэрвэгддэг. Харин охид нь бэлгийн мөлжлөгт өртөх, цаашлаад хvнд худалдаалагдах аюулд ажил¬лаж хөдөлмөрлөж байна.Тэд өөрийнхөөрөө байх, чөлөөтэй тоглож наадах газаргvй, сонирхдог зvйлээрээ хичээллэх боломж нөх­цөл байдаггvй гэхэд хилсдэхгvй. Өөрөөр хэлбэл ар гэрийн элдэв шалтгаанаар хөдөлмөр эрхэлж буй хvvхдvvд маань хvvхэд байх эрхээ эдэлж чадалгvй нийгмийн гадна өдөр хоногийг хэдэн бор төгрөгийн хойноос хөөцөлдсөөр өнгөрөөдөг. Нэг л мэдэхэд эрийн цээнд хvрч ажилгvй, мэргэжилгvй соёлгvй иргэдийн тоонд тоо нэмдэг.
Харин хөдөлмөр эрхэлж буй хvvхдvvдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрvvлэх зорилго бvхий урлагийн дугуйлан хичээллvvлдэг “Хvvхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-ын “Цоглог” төвийн vйл ажиллагаатай та¬нилцсан юм.
Энэ клубт томоохон худалдаа¬ны төвvvдэд тэрэг тvрдэг, худалдаа хийдэг, мөн “44” төв дээр вагоны ачаа буулгадаг зэрэг 70 гаруй хvvхэд хамрагдсан байв. Тэд хөг­жим, дуу, бvжиг зэрэг урлагийн хичээл заалгахаас гадна фото зураг, ви¬део кино, цаас болон хаягдал мате-риалаар мозайк хийх, шvлэг зо¬хиох, сэтгэгдлээ илэрхийлэх, уран зураг, циркийн сургалт зэрэг олон төрлийн сургалтад хамрагддаг аж.
Нийслэл хэмээх энэ том айлын ганцхан подвалд 70 гаруй хvvхэд өөрсдийгөө нийгэмшvvлэх, шинэ зvйл сурахын төлөө нэгдэж байгааг харахад төрийн зvгээс энэ тал дээр анхаарлаа хандуулж гээгдсэн хvvхдvvдээ бусдын адил нэгэн болгох арга бодоосой гэдэг vгийн холбогдох албаныханд дайх нь зvйтэй байх.
Хvvхдийг овог нэр, ялгарах шинжээр нь дурдах нь тухайн хvvхдийн эрхийн асуудалтай холбоотой учраас тэднээс ярилц¬лага авах боломжгvй байсан юм. Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан бас нэгэн vйл ажиллагаа Монголын хvvхдийн ордонд болсон юм.

Хvvхдvvд хөг эгшиг, өнгө будаг хослуулж хvvхдийн баяраа угтлаа 

Уг нь жил бvрийн өдийд тус ордон хvvхдийн хөлд дарагдаж гадаа нь хvртэл хvvхэд шуугилдан гvйлдэж байдаг билээ. Гэтэл энэ жил нам тайван байв. Харин ордны хаалгаар ормогц дуу чимээ, хөл хөдөлгөөнтэй орчин угтсан юм. Багачуу¬дын инээд цангинаж, баяр хөөр бялхсан, зарим нь яарч догдолж тоглолтын, ёслолын гээд чамин хийц, хээ хуар болсон хувцас өмсөж ийш тийш гvйлдэх нь талын цэцэгс салхинд ганхаж байгаа мэт санагдсан юм.
Харин томчууд баруун, зvvн хана дагуулж байршуулсан улаан самбарт уран зураг өлгөж, нямбай болоод өнгөлөг бvтээлvvдийг ширээн дээр байршуулж харагдав. Хvvхдvvд баяраа угтан багш нартайгаа хамтран уран зураг зурж, өнгийн цаасаар хийсэн наамал, шvрээр хэлхсэн зvvлт, бугуйвч, ээмэг , цаасаар урласан төрөл бvрийн бvтээлvvд, жаазалсан хатгамлуудаараа “Хvvхдийн ертөнц-2013” нэртэй бэсрэг vзэсгэлэнг дэлгэж буй нь энэ аж. Хvvхдийн ертөнц гэгээлэг, ариухан байдаг болоод ч тэр vv бvтээлvvд нь тэдний гараар бус сэтгэлээр бvтсэн юм шиг санагдсан. Хvvхдvvдийн бvтээлийн чамин тансаг, өнг будгийн хослолыг донжтой нь аргагvй зохицуулсныг шагшин vзэж зогстол тоглолтын танхимаас хөгжмийн уянгалаг ая сонсогдож бид танхимыг чиглэв. Тэнд ороход олон арван хvн цуглаж, гоёлын хувцастай хvvхэд багачууд бужигнаж, баглаа цэцэг барьсан томчууд суудлаа эзлэх гэж яаравчилна. Тэдний дунд Хvvхдийн төлөө vндэсний газрын дарга И.Нарантуяа, Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хvvхэд, гэр бvл хөгжлийн “Өнөр бvл” төвийн захирал Б.Бурмаа нар суудлаа эзэлсэн байлаа.
Хар өмд, банзал, цагаан цамц өмссөн охид хөвгvvд час улаан сарнай гартаа атган тайзны зvvнтээ эгнэн зогсчээ. Намуухан эгшиглэх хөгжим чангарахтай зэ¬рэгцэн тайзны хөшиг аажмаар нээгдэхэд охид, хөвгvvд зургаан эгнээ болон жигд зогсож эх орныхоо Төрийн дууллыг танхимд цугласан олонтой хоршин дууллаа. Энэ бол дээр хэлсэн “Хvvхдийн ертөнц -2013” дvрслэх урлагийн vзэсгэлэнтэй холбоотой уран бvтээлийн нэгдсэн тоглолт байсан юм. “Хvvхэд бvрийн инээмсэглэлийн төлөө та, бид хамтдаа” уриан дор Монголын хvvхдийн ордонд Хvvхэд, гэр бvл хөгжлийн “Өнөр бvл” төвийн сурагчид 2012-2013 оны хичээлийн жилд сурч мэдсэнээ Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан vе тэнгийнхэндээ тайлагнаж байгаа нь энэ аж.
Ийнхvv “Аз жаргалтай хvvхэд нас” тоглолт дуу хуур, хөгжөөн наргиан, инээд баясалтай эхэлсэн юм. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Яам хөгжлийн бодлогын асуудал, нийгмийн хамгаалал гэсэн vндсэн хоёр чиглэлд vйл ажиллагаа явуулдаг. Энэ хvрээнд боловсролыг илvvтэй дэмждэг” гэв. Нээлтийн vйл ажиллагааны дараа хvvхдvvдэд шагнал гардуулах ёслол болсон.
Тодруулбал хvн ам, нийг¬мийн хамгааллыг хөг­жvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулж буй багш, ажилчдад хvндэт жуух бичиг, хvvхдийн төлөө сайн vйлстэн шагнал гардуулсан бол сурлага, авьяасаараа манлайлсан сурагчдыг Монголын хvvх­дийн ордны алт, мөнгөн медаль, Сурагчдын холбооны шагнал, “Авьяас” алтан медалиар тус тус шагнасан юм.
Энэ vеэр “Хvvхдvvдийн авсан шагнал хvvхдvvдэд урам өгч, хийж бvтээх vйлсийг нь зоригжуулж бай­на. Бид анхны тайлан тоглолтоо бэлтгэх гэж их хvч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Тvvнийхээ vр дvнг өнөөдөр vзэж байна” гэж “Өнөр бvл” төвийн хөгжмийн багш Т.Гандөл хэлж байлаа.
Хэн ч бай урмаар тэтгэгдэж амьдардаг. Тэр тусмаа гэнэн цайлган сэтгэлтэй балчирхан vрсэд томчуудын хайр, халамж анхаарал, урам зориг өгөх магтаалын vгс юунаас ч чухал. Гэнэн цайлган зантайд хvvхдvvд хэлсэн vгийг мартаж ч мэднэ. Эсвэл бяцхан зvрхэндээ vргэлж тээж тvvгээрээ тэжээгдэж амьдарч ч болно. Харин гарт баригдаж, нvдэнд vзэгдэх медаль шагналаа хараад урам зоригийг илvvтэй мэдэрч, хийж бvтээх, хөгжих дэвших чин хvсэлд автах нь хамгаас сайхан. Vvнд л тэдэнд өгсөн шагналын vнэ цэн орших биз ээ.
Хэдийгээр хvvхдийн эрхийг хамгаалах өдрөөр хvvхдvvдээ баярлуулж байгаа ч дээрх vйл ажиллагааг явуулсан байгууллагууд vг хэлэх эрхийг нэг ч хvvхдэд олгоогvй нь харинч өөрсдөө хvvхдийн эрхийг зөрчсөн асуудал болов. Өөрийн vзэл бодлоо илэрхийлэх хvсэлтэй мянга мянган хvvхэд байд¬гийг умартсан нь тун тоогvй.
Гэхдээ хvvхэдтэй холбоо¬той юм бvхэн тодхон vлдэж гэгээн тунгалаг бvхнийг хvний сэтгэлд vлдээдэг тул “Аз жаргалтай хvvхэд нас” тоглолт сэтгэлээс гарахгvй байлаа.
“Өнөр бvл” төвийн багш, сурагч, ажилчид “Амин хайртай эх орон”-оо дуулж, “Хэнтийн өндөр ууланд”-ыг морин хуурын чавхдасаар аялгуулж, Тө¬рийн соёрхолт, ардын жvжигчин, зууны манлай бvжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэлт “Хөдөөгийн залуус”-ыг бvжиж байсан нь нvднээ харагдсаар л байлаа.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …