Солонгосын үндэсний хоол кимчи нь тун удахгүй олон улсын ЮНЕСКО байгууллагын бүртгэн авдаг Олон улсын соёлын өв болон бүртгэгдэхэд бэлэн боллоо.
Дэлхийн олон орны иргэд сайшаан хэрэглэж байгаа үзүүлэлтээр нь соёлын өв болгож , түүнийг олон оронд сурталчлан дэлгэрүүлэх зорилготойгоор бүртгэн авдаг энэхүү нэр хүндтэй бүртгэлд өөрсдийн үндэсний хоолоо бүртгүүлэхээр Япон , Хятад улсууд хамтдаа өрсөлдөж байгаа бөгөөд ирэх 12 сарын 2-7-ны өдрүүдэд Азарбайжан улсын Баку хотноо нээгдэх Олон улсын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дүнг танилцуулна гэжээ.
Кимчи нь одоогийн байдлаар шалгаруулалтын эхний 2 үе шатыг амжилттай давж төгсгөлийн 3 дахь шалгаруулталтад үлдээд байгаа ба энэ нь соёлын өв болон бүртгэгдэх болзлоо 90 орчим хувиар хангасан явдал ажээ.
Солонгос улсын хувьд ЮНЕСКО байгууллагын Олон улсын соёлын өвд үндэсний хөгжим , үндэсний наадам гээд нийтдээ 16 зүйлийг бүртгүүлээд байгаа юм байна.
эх сурвалж: mglradio.com