Сурагчдад хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.  Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Тиймээс “Баян Монгол хоршоо”, “Баяжих” хүнсний дэлгүүрийн эздэд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 нэрийн 119 ширхэг, 214.670 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар болжээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …