Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал хойшиллоо

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ.

Шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлууллаа гэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсны дараа Ц.Сандуй “Урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр Г. Доржзодовыг дуудна. Энэ бол зохиомол гэмт хэрэг” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …