25 дугаар эмийн сангийн урд уулзварыг нээлээ

1L3A1846

“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 33 уулзварын 15 дахь нь буюу БГД дэх 25 дугаар эмийн сангийн урд уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, өчигдөр албан ёсоор нээлээ. Өмнө нь Төмөр замын эмнэлгийн зүүн талаар урдаас хойш чиглэлд явах тээврийн хэрэгсэл уулзвараар шууд нэвтрэх боломжгүй зөвхөн зүүн гар тийш эргэж, илүү явалт хийдэг байсан юм. Тэгвэл энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлаар хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилж, хойноос урагш болон урдаас хойш шууд нэвтэрдэг болгосноор жолооч нар цаг, мөнгөө хэмнэх боломжтой боллоо.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс гадна явган зорчигчийн зориулалттын зам, зохих тэмдэг тэмдлэгээ, гэрлэн дохиог цогцоор нь шинэчилсэн юм. Уулзварын урд хэсэгт байгаа инженерийн дэд бүтцийг ирэх онд улсын төсвөөр шинэчлэх бөгөөд уг ажилтай уялдуулан тухайн хэсгийг дахин өргөтгөж, шинэчилнэ.
Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Танил санаа” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Би Ти Өү” ХХК гүйцэтгэлээ. Гудамж төсөл

1

1L3A0740

1L3A1864

1L3A1879

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …