Түргэн үйлчилгээний цэгүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсийг зарахгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 01/240 тоот удирдамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  А/273 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 33 түргэн үйлчилгээний  цэгт хяналт шалгалт хийлээ.

         Шалгалтаар түргэн үйлчилгээний цэгүүдэд хуушуур, шарсан ороомог, жигнэсэн ороомог, чанасан өндөг зэрэг хоол, түргэн гэмтэж муудах  хүнсийг  эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан, хүнсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу, хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илрүүлж, 9 иргэнд торгуулийн шийтгэл ногдуулж, түргэн үйлчилгээний цэгт зохих зөвшөөрөлгүйгээр тамхи худалдаалж байсан 2 иргэний 16 нэрийн 90 хайрцаг нийт 337000 төгрөгийн тамхийг хурааж, улсын орлого болгохоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 3 төрлийн сэрэмжлүүлэг тараалаа.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …