Мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй явуулна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр явуулах юм байна.

Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх аж. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэх юм байна.

Тус сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд доорх хаягаар орж сургалтын анкетыг татан авч buyandelger7788@gmail.com хаягаар сургалтын анкетыг ирүүлнэ. Мөн нийслэлийн Засаг захиргааны тав дугаар байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болж юм байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …