МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хөрөнгө оруулагч УИХ-ын гишүүн С.Батболдыг “газрын маргаантай асуудлыг хууль бус аргаар шийдвэрлэсэн” гэх мэдээлэл гарч буй нь ор үндэсгүй гүжир гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Энэхүү мэдээлэлд дурдагдаад буй зөрчилтэй байсан гэх газрыг Чингис хаан цогцолбор ХХК болон Алтай холдинг компаниуд 1994 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Уг газрын эзэмшил, төлбөр төлөлтийн байдалтай холбоотой ямар нэг зөрчил, маргаан гарч байгаагүй болно.

Алтай Холдинг ХХК болон хамаарал бүхий компаниудын нэр хүндэд халдаж, ашиг хонжоо олох зорилгоор гүжир гүтгэлэг тарааж буй этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болсныг мэдэгдье.

АЛТАЙ ХОЛДИНГ ХХК

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …