Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг  67  жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс бол Д.Долгион.

Тэрбээр есдүгээр сарын 23-нд “Хүмүүнлэгийн элч-99” арга хэмжээнд оролцож, “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртжээ.

Мисс Д.Долгион сэтгэгдлээсээ өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа “Хүмүүнлэгийн элч-99″ арга хэмжээнд оролцон “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно. “Хүмүүнлэгийн элч” нар маань сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэжээ.

67 жилийн түүхтэй  “Miss Universe” тэмцээнд Монгол улсаа анх удаа төлөөлөн оролцсон Д.Долгион ард түмнийхээ итгэл сэтгэлийн дэмээр эрч хүч урам зоригоор дүүрэн бүхий л хүчээ дайчлан эхний өдрөөс эхлэн эцсийн өдөр хүртэл хичээн тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн юм.

Харин энэ жилийн 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн Б.Гүнзаяа оролцохоор болсон билээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …