Сүхбаатар дүүргийн Засаг дарга ахуйн хүрээнд биедээ шарх авсан

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хүнд хутгалуулаагүй. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хутгуулсан гэдэг мэдээлэл худлаа” гэж хариуллаа.
Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, биедээ шарх авсан” гэв.

Засаг дарга Х.Болормаа нь 2016 оноос Ардчилсан намаас сонгогдон ажиллаж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …