ТАНЫ СОНГОХ 76: Өрсөлдөөн УИХ-ын гишүүд болон аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарын хооронд ШИРҮҮХЭН өрнөж байна

Zaluu.com сайтаас олон нийтийн дунд зохион байгуулж буй шилдэг улстөрчдийг тодруулах зорилготой цахим санал асуулга зохион байгуулж байна.

“Таны сонгох 76” улстөрчдийн рейтингийг тогтоох санал асуулга амжилттай үргэлжилж байна. Нэр дэвшигчдийн санал одоогийн байдлаар хэдийнээ 2 мянга давсан бөгөөд нэлээд өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Манай цахим санал асуулгад сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор хязгаарлагдахгүйгээр оролцох эрхтэй юм.

Бүртгүүлэхийг хүссэн нэр дэвшигч 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүртгүүлэх ёстой бөгөөд хэрэв хоцорсон тохиолдолд бүртгэхгүй болохыг анхааруулж байна. Одоогийн байдлаар нийт нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар зэрэг нэр дэвшигчид тэргүүлж байна.

Харин тойргуудын хувьд өрсөлдөөн нэлээд ширүүхэн өрнөж байна. Дашрамд дурдахад ихэнх тойргуудад ИТХ болон аймгийн засаг даргууд УИХ-ын гишүүдтэй энэ тэнцүү саналыг иргэдээс авч байна.

Сануулахад тус олон нийтийн санал асуулга 11 дүгээр сарын 30-ны өдөр өндөрлөнө.

Хэрэв уг цахим санал асуулгад нэр дэвшихийг хүсвэл Zaluu.com сайтын zaluucomnews@gmail.com мэйл хаяг руу дараах мэдээллийг явуулна.

-Овог нэр /Бүтнээр нь бичих/

– Сонгож буй тойрог

– Дэвших нам болон бие даан нэр дэвшиж байгаа эсэх

– Зураг

-Танилцуулга

Ингэснээр та шилдэг улстөрч тодруулах санал асуулгад оролцох эрхтэй болох юм. Мөн 86808608 дугаарын утасаар холбогдоно уу.

Та дэмжиж байгаа хүндээ санал өгөхийг хүсвэл дараах линкээр орно уу.

http://poll.zaluu.com/phome

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …