442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ боллоо.Тус хуралдаанаар ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, малын тэжээлийн ургамал 80 мянган тонныг хураан авах боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ургац хураалт хэвийн буюу 41-59 хувьтай. Харин Сэлэнгэ, Төв аймагт таримлын болц оройтсон зэргээс дөнгөж эхэлж байна.

Санал болгох мэдээ

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна

Гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоосон. Үүний …