Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулж амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай дайрснаас аав, хүү хоёр амиа алджээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос  аавынх нь биеийн хэсгийг олсон гэнэ.  Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.

Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж. Урьдчилан сэргийлэх ажлууд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байгаа гэв.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …