АН-аас шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2019.10.07/ боллоо. Хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газрын шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа шахмал түлшний хэрэглээний асуудалд онц байдал үүсэх магадлал өндөр боллоо. Хүний амь нас хохирсон үйлдэл гарч байна. Цаашид иргэд олноороо угаартаж нас барах магадлал өндөр болж байна. Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдлээ. Шахмал түлшний хэрэглээний асуудалд шинжилгээний байгууллага дүгнэлтээ гаргасан ч эргэлзээ төрүүлж байна. Засгийн газар бодлогогүй, үргэлэн маш олон зардал гарсан. Хэдий тийм ч шахмал түлш нь иргэдийн санаанд хүрсэнгүй. Энэ асуудлыг маш хурдан цэгцлэх ёстой. Стандартыг хангаж ажиллах, шахмал түлшний чанарын үзүүлэлт үнэн зөв байсан эсэх тодорхой мэдээлэл олон нийтэд алга” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …