Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр  хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын  чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг  талаас  урдаас   хойшоо чиглэлтэй,  оройд ажил тарах үед  Гурвалжингийн гүүрээс буюу  хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулсан гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.   

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …