Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна.

2019 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор  15-20 хэм, бусад нутгаар 5 -10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …