Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өөртэй нь холбоотой мэдээлэлд няцаалт хийлээ

623132012326111438_500x500

Сүүлийн үед Эрүүл мэндийн  сайд асан Н.Хүрэлбаатартай холбогдуулан, түүнийг    сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан  ашиглаж,  их хэмжээний авлига  авсан, үүнтэй нь холбогдуулан цагдаа, хуулийн байгууллага,  АТГ-аас шалгаж байгаа,  Н.Хүрэлбаатар гадаад улс орнуудад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээлэл  интернэт сайтуудаар цацагдсан. Тэгвэл манай сайтын зүгээс гадаадад ажлаар яваа  Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай  утсаар холбогдож, өөрөөс нь тодорхой мэдээлэл авлаа. Тэрээр Сингапур улсад болсон “Ахмад настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн  үзүүлэх вэ? ”   сэдэвтэй Олон улсын  хуралд  оролцож, улмаар Сингапур, Малайз, Гонконгийн  улсуудад ахмад настнууддаа эмнэлгийн тусламж үйлчилгааг хэрхэн хүргэж байгаатай газар дээр нь танилцаж судласан байна.  Тэрээр өөрийг нь   эрэн сурвалжилж  байна гэсэн  мэдээллийг эрс няцаасны зэрэгцээ   түүнийг  цагдаа, хуулийн байгууллага,  АТГ-аас дуудсан зүйл байхгүй  гэдгийг  хэллээ. “Хэрвээ  намайг  эрэн сурвалжилж байгаа бол надад болон  манай гэр бүлийнхэнд энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэх ёстой биз дээ, тийм  зүйл байхгүй байна” гэж  Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар хэллээ. Дээрх  эрэн сурвалжилж байна гэсэн ташаа   мэдээлэлтэй холбогдуулан Н. Хүрэлбаатар гадаад дах  ажлаа дуусгаж, 2-3 хоногт багтаан эх орондоо ирнэ гэдгээ мэдэгдлээ.

Ц.Мөнх

ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …