“Залуучуудын үйлчилгээний цогцолбор” байгуулна

accc51790cc83d267698864a62ccfa541efa4c29Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/963 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ.

Үүнтэй холбогдуулан 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  хийгдсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг удирдах бөгөөд холбогдох албаныхан ажлын хэсэгт ажиллана. Засварын ажлынзахиалагчийн хяналтыгнийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж, ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …