Танилц:Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ.

Ингэхдээ “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж ажилласан байна.

Мөн Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах, дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar International Day 2019”  арга хэмжээ, Нийслэл хотын  нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл”, “Улаанбаатарын нэг өдөр” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр олон арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулаад байна.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад  арга хэмжээнүүдийн  хөтөлбөрийг Нийслэлчүүддээ танилцуулж байна.

“БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

  №Арга хэмжээХэзээХаана
 1“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн10-р сарын 01-28Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
 2“Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн10-р сарын 21Даваа12:00 цаг Уран зургийн галерейд
   3“Ulaanbaatar international Day 2019” 10-р сарын21-22“Шангрилла” зочидбуудал
  4 “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” нэгдсэн үзэсгэлэн 10-р сарын 21-29Даваа10:00 цаг  Нийслэлийн Соёлын төв өргөө
   5 “Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн  10-р сарын 22-2914.00 цаг Мишээл Экспо
    6 Нийслэлийн 2019 оны  “Шилдэг хороо”, Хэсгийн ахлагч  нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол  10 дугаар сарын 23 Лхагва11:00 цаг Монголын Хүүхдийн Ордон
 7 “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслол  10-р сарын 23Лхагва14:00 цаг Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр
 8 “Петер пен” мюзикл тоглолт10 дугаар сарын 24,25,26- ны 14:00, 16:00, 29-ний 19:00 цаг “Улаанбаатар” чуулгын байр
   9Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт10-р сарын 25Баасан15:00 цагНийслэлийн Соёлын төв өргөө
  10Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам10-р сарын 26, 27Бямба, Ням12:00 цагНийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заал
  11“Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал10 -р сарын 28Даваа10:00 цагBLUE SKYЦогцолборын Даймонд кристал танхим
  12Мэлхийт хөшөө,Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол10-р сарын 28Даваа12:00 цагТурк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн
 13Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт 10 -р сарын 28Даваа14:00 цаг18:00 цаг Нийслэлийн Соёлын төв өргөө
 14Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол 10-р сарын 28Даваа18:00 цаг“Зайсан” хилл
  15Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана10-р сарын 29Мягмар08:00 цагСургуулиуд дээр
   16“Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж  буй нөлөөг бууруулах нь”  хэлэлцүүлгийн нээлт 10-р сарын 29Мягмар09:00 цаг“Туушин” Зочид буудлын 5 дугаар давхар, “Соёмбо” танхим
 17Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган”10-р сарын 29 Мягмар10:00 цагНийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим
 18“Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол 10-р сарын 29Мягмар11:00 цагД.Сүхбаатарын талбай
    19Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол 10-р сарын 29Мягмар12:00 цаг Д.Сүхбаатарын талбай
  20Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан10-р сарын 29Мягмар14:00 цагМонгол Бөхийн өргөө

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …