Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.
Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь 5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай, 1496 м2 эзэмшил газартай.
Барилгын дуудлагын худалдааны анхны үнэ: 24 100 000 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ: 2 410 000 000 төгрөг
Дуудлагын худалдаа 2019 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно.