Монголын хуульчдын холбооны IV их хурал хуралдана

Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал энэ сарын 26-нд “Корпорэйт конвеншн центр”-т болно. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Их хурлаар Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тус тус сонсох юм.

Мөн Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх, Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …