А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлажээ

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай өнгөрөгч есдүгээр сард автомашины ослоор харамсалтайгаар бурханы орноо одсон билээ. Түүний гэгээн дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт энэ сарын 23-ны өдөр “UB палас” концертын их танхимд болжээ.

Талийгаачийн дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа 50 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн барьжээ. Хүндэтгэлийн тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх байсан аж.

Учир нь талийгаач Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахдаа, харамсалтайгаар энэ хорвоог орхисон.

“Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тоглолтын орлого болох 50 сая төгрөгийг хоёр хүүхдэд нь хуваан хадгаламжинд хийж, тоглолтын үеэр А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь өгчээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …