“Дураараа биш ээ! Дүрмээрээ” аян хэрэгжсэнээр гэмт хэрэг 16.3 хувиар буурчээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллага, зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК, “Монгол даатгал” ХХК-тай хамтран “Дураараа Биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны 09 – 10 дугаар сард зохион байгууллаа.

Арга хэмжээний явцад нийтийн цахим сүлжээ, лед дэлгэцээр видео шторк, постер түгээж, гудамж талбай, олон нийтийн газар тараах материал, мэдээлэл байршуулж, телевиз, фм, радиогоор урьдчилан сэргийлэх агуулгатай мэдээ, мэдээллийг тогтмол өссөн.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Дураараа биш ээ Дүрмээрээ” арга хэмжэг явуулах хугацаанд үйлдэгдсэн зам тээврийн осол энэ оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 16,3% нас барсан хүн 22,2%, гэмтсэн хүн 22,4%, нийслэлд гарсан гэмт хэрэг 7%-иар тус тус буурсан байна.

Мөн цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, олон нийт дэмжиж бүх талаар туслаж байсанд талархал илэрхийлье.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …