Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ

Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Тэмцээний нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсэж гарын бэлэг бэлэглэлээ.

Скай хайпермаркет нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, спортыг дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлдэг ба энэ удаа ч мөн адил ирээдүйн олимпийн баатрууд, дэлхийн аваргууд, гавьяат тамирчид болж өсөж хөгжих бяцхан боксын тамирчдаа урамшууллаа.

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …