Л.Отгонбаяр: Аварсан хүүгийнхээ даахь үргээх ёслолд хүндтэй зочноор уригдсан

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр /2019.10.25/ хүүхдийн амь нас аварсан цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа. 

НИТХ-ын дарга Иргэний зориг, авхаалж самбаа гарган, нийслэлийн бяцхан иргэний амь насыг авран хамгаалсан баатарлаг үйлсэд нь талархал илэрхийлэн мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлсэн ба “Цагдаагийн хүн хэзээ ч, хаана ч үүргээ ингэж гүйцэтгэж чадаж буйд талархаад, үлгэр жишээ эцэг хүн” хэмээн урамшуулсан юм. 

Хэрэг явдлыг эргэн сануулахад, аравдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гурван настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварсан бичлэг олон нийтийн анхааралд ороод байсан билээ.

Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаатар өнөөдөр болсон уулзалтын үеэр “Саяхан хүүгийн үсний даахь үргээх ёслолд уригдаж, хүндтэй зочин байсан. Айл хөршүүд хэдий ч өмнө нь бие биенээ таньдаггүй байсан бол одоо бид ах дүүсээс ялгаагүй болсон” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …