Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль боллоо

Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж,  90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд  байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль болсонд баяр хүргэж батламж гардуулав. 

Тус сургууль жил бүрийн 9 сарын эхэнд бүх багш сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үдийн цай уусны дараа тогтмол шүдээ угааж хэвших бага наснаас нь эрүүл байлгах дадал хэвшил суулгах ажлыг шат дараатай зохион байгуулжээ.

Ийнхүү сургууль, цэцэрлэгүүд идэвх санаачлагатай оролцож, хүүхдийн өвчлөлийн суурь шалтгаан болж байгаа шүдний цоорлыг илрүүлж, эмчлэхийн зэрэгцээ хүүхэд, эцэг, эхчүүд, иргэд олон нийтэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …