Монгол улсад хөнгөн аж үйлдвэр салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулан “Гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан” /2019.10.20/ зохион байгуулагдлаа.
Уралдаанд ШШГЕГазрын “Ивээл” ТӨААТҮГ, “Дархан минж” ХХК, “Урлах эрдэм” дээд сургууль, “Бест шүүс” ХХК, “Чиг” гутлын үйлдвэр, “Содон нар” трейд ХХК, “Хорол коллкешн” ХХК, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч 12 баг 23 дизайнер, зохион бүтээгч, гуталчид мэргэжлийн ур чадвар, технологийн гүйцэтгэл, дизайны мэдрэмж, туршлагаараа өрсөлдлөө.
Энэхүү уралдааны зорилго нь арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг харуулсан загвар зохион бүтээлт, технологийн гүйцэтгэл сайтай, чанартай бүтээгдэхүүнийг бий болгон, тэргүүний туршлагыг түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгох юм.
Уралдаанд оролцсон 12 баг эрэгтэй хүний ботинк урлаж бүтэн өдрийн турш өрсөлдсөнөөс
1-р байранд “Хорол коллекшн” ХХК-ийн баг
2-р байранд “Бест шүүс” ХХК-ийн баг
3-р байранд “Чиг” ХХК-ийг багийнхан тодорлоо.
Уралдааны шүүгчээр МАШҮХолбооны удирдах зөвлөлийн гишүүн “Хос Аз” ХХК-ийн захирал Н.Зоригт, МАШҮХолбооны удирдах зөвлөлийн гишүүн “Би энд Би Эс” ХХК-ийн захирал Б.Батжаргал, Гутал дизайны багш Б.Эрдэнэчимэг нэр ажиллав.