Дархан-Уул аймгийн Дархан суманд 14 настай охин энэ сарын 25-ны өдөр сураггүй алга болсон.Тодруулбал, Дархан сумын 13 дугаар багийн иргэн Б-г алга болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоогоод байсан юм.
Тэгвэл аравдугаар сарын 26-ны өдөр сураггүй болсон охиныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.