УИХ-ын дарга Хил, гаалийн удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн мягмар гарагт /2019.10.29/ UNION building”, “Амар”, “Кентавр” зэрэг таван зочид буудлаас БНХАУ-ын 800 гаруй иргэнийг баривчилсан билээ. Гүйцэтгэх ажиллагааны үеэр хэргийн газраас гар утасны 10 мянга гаруй сим карт, 1000 орчим өндөр үзүүлэлттэй компьютерыг эд мөрийн баримтаар хурааж авсан юм.

Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 1-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж, Хил, гаалийн удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Тэрбээр “Хятадын 800 иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой. Манай тусгай албад сайн ажилласан. Эхний ээлжинд гаалиар 1000 компьютер, 10000 гар утас оруулж ирэхэд илрүүлж чадаагүй, аялал жуулчлалын визээр нь аялуулаагүй хил болон гаалийнхантай хариуцлага тооцно” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …