ЕБС-ийг сэтгэл зүйчтэй болгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.11.04/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ өнөө цагийн хүүхдүүд хичээл сургалтаас гадна элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресс үүсэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудал анхаарал татаж эхэлснийг онцлов. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгох шаардлагатай гээд хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчдийг сурган бэлтгэх, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч, дэмжихийг хүссэн юм. 

Мөн манай улс өсвөр үеийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулж, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр баталж, албаны ёсны сурах бичигтэй бие даасан хичээл болгон үзэж байгааг дурдаад цаашид эцэг, эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийг боловсрол, зөв үлгэр дуурайлал, дадал хэвшлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Ноён суурин төлөөлөгч эдгээр асуудалд нухацтай хандаж, Эрүүл мэндийн яам болон холбогдох төслүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судалж үзэхээ илэрхийлэв. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …