Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 894.496 өрхүүд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга гаргаж байна.

Үлгэрч ээж, аавуудын өдрөөр нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн 261.354 хүүхдүүд ээж, аав, ах эгчдээ үлгэр ярьж өгөхийг хүссэн захидал бичиж оролцох ба мөн фэйсбүүк хэрэглэгч бүр үлгэрийг сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагууд үлгэрээр эфирээ нээж, хаах, үүрэн операторын байгууллагууд уг уриалгыг дэмжсэн зурвас явуулахыг уриалж байна. 

 

Цаашид энэхүү аяныг нийслэл, дүүргүүдийн  болон аймаг орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс “Үлгэрч ээж, аавуудын 1 сарын аян” болгон өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгснөөр

  1. Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна.
  2. Орой унтахдаа утас, цахим тоглоом тоглох бус ном унших дадал хэвшил бий болно.
  3. Залуу гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
  4. Гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлнэ.
  5. Хүүхэд өөрөө ном унших сонирхол, сэдэл төрөхөөс  гадна  

Ёс суртахуун, өв уламжлал, ураг, удмын боловсрол олгох, эх оронч сэтгэлгээг бий болгоход үлгэрийн ач холбогдол нэн чухал байна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …