Т. Баярхүү: Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн үйлчилгээ авахаар өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг цуцлах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тухайн хүнийг одоогоор гэмт хэрэг хийсэн эсэхийг нь тогтоогоогүй байна” гэх мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …