Улаанбаатарт 7 хэм дулаан

2013 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 7-12 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …