Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноов

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өчигдөр /2019.11.12/ 14.30 цагаас эхэлж, 22.30 цагт шийдвэрээ гаргалаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож, гишүүний эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан. Мөн 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй түүнийг хүчирхийлэхээр завдсан гэж хуулийн байгууллагад хандсан байдаг.


Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …