Спорт холбоодын удирдлагуудын семинар зохион байгуулагдав

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинарыг зохион байгуулдаг билээ.

Өчигдөр /2019.11.12/ энэ оны 2 дахь удаагийн тус семинар зохион байгуулагдаж, 30 гаруй спорт холбоодын удирдлагууд оролцлоо.

Энэ удаагийн семинараар “Токио-2020” Олимпийн наадмын бэлтгэл ажил, “Ханжоу-2022” Азийн XIX наадам, “Саньяа-2020” Азийн VI элсний спортын наадам, “Лозанн-2020” залуучуудын өвлийн III олимпийн наадам, Спортын салбар дахь жендер ба эмэгтэй тамирчдын эрх – М.Болормаа /Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн/, “Бөртэ Чоно” тэргүүн дээд шагналын журам, номинацуудын мэдээлэл – Ч.Амарсанаа /МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/ зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …