![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2019/11/iuf-600x338.jpg)
БНХАУ-ын Ханжоу хотноо анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын эрэн хайх, аврах багийн “Цэнхэр дөл” галын спортын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.
![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2019/11/75250877_1209982855854940_8908841312501891072_n-1024x768-600x450.jpg)
Энэ сарын 05-11-ний өдрүүд зохион байгуулагдсан тус тэмцээнд НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 10 алба хаагч оролцсон юм. Тэмцээнд 15 орны 200 орчим алба хаагчид оролцож, 9 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2019/11/k-1-600x450.jpg)
Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмж үүрч 5000 метрийн зайн гүйлт, саадтай 100 метрийн гүйлт, 8 метрийн гүнд багаар шумбалт хийж автомашинаас нэрвэгдэгч гаргах багийн шумбалт, завь жолоодож арал дээр үлдсэн 2 нэрвэгдэгчийг татан гаргах, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах гэсэн төрлүүдэд амжилттай оролцсон юм.
![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2019/11/fy-600x527.jpg)
Мөн тэмцээний үеэр зохион байгуулагдсан 15 орны алба хаагчидтай туршлага солилцох хамтарсан үзүүлэх сургуулийн нурангиас аврах ажиллагааны багт ажиллаж, хаалтын ажиллагааны нэгдсэн үзүүлэх тоглолтод амжилттай оролцлоо.
![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2019/11/ltg-600x448.jpg)
Түүнчлэн алба хаагчид Ханжоу хотын Шаошио дүүргийн Аврах, гал унтраах ангийн үйл ажиллагаа болон аврах багаж хэрэгсэл автомашин техник хэрэгсэлтэй танилцаж, туршлага судалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.