Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын иргэн болоод удаагүй байгаа Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саеид Моллаид гурван өрөө байр бэлэглэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлалаа.
Асашёорюү Д.Дагвадорж “Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Молайд миний зүгээс гурван өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол улсын төлөө зүтгэе!” хэмээн бичжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Саеид Моллаидийг өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргасан юм.
Саеид Моллаид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин билээ.